Б.Дэлгэрсайхан 2019.05.02 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан 2019 оны 4-р сарын 30-аас 5-р сарын 01-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон ажлын албаны хамт Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдын ард иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултанд хариу өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.