Б.Бат-Эрдэнэ 2019.05.02 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Хэрэглэсэн усаа гол, мөрөнрүү нийлүүлэхэд ямар шаардлага баримтлах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Гол мөрөн рүү хэрэглэсэн ус хийхдээ ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Хуулиар энэ шаардлагыг яаж сайжруулсан бэ? Хэрлэнг дагасан Багануур, Хэндий, Дорнод гэх мэт олон суурин газар хэрэглэсэн бохир усаа хийж байна. Үүн дээр ямар дэвшил өөрчлөлт гарах вэ?

Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг завсарлага аваад дахин орж ирсэн. Үүнд уул уурхайн комданиудын ус ашиглалттай холбоотой давуу байдал үүсгэсэн байдлыг зассан уу?

Мөн МАА, газар тариалангийн салбарт ус маш ихээр ашигладаг. Энэ салбаруудад төлбөрийн бодлого ямар байх вэ?"