М.Билэгт 2019.05.02 | Vip76.mn

М.Билэгт: Мал ус бохирдуулдаггүй гэдгийг ойлгох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гэснийг хуулийн төслөөс хасна гэсэн байна. Үүнийг яагаад хассан бэ?

Мал ус бохирдуулдаггүй гэдгийг бид хойч үедээ ойлгуулах хэрэгтэй. Хэд хэдэн нуур, тойромын ус малаас болж бохирдсон тухай ажлын хэсгээс хэллээ. Малын амьсгалаас бусдыг хүн ашигладаг. Аргал нь хүртэл түлш болдог юм.

Махны үнэ өслөө гэж иргэд бачимддаг. Мэргэжлийнхэн нь бэлчээрийн даац хэтэрлээ гээд 2 талтай юм болоод байна. Үүнийг бодож үзээрэй. МАА салбараас хүнсээ өөрсдөө хангаад, экспортлодог орон болох нь манай улсын гол боломж юм."