Н.Амарзаяа 2019.05.02 | Vip76.mn

Улсын Монгол хэл бичгийн 51-р олимпиад эхэллээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Хэл бичгийн ухааны доктор, Академич Д.Төмөртогоо багшийн нэрэмжит Улсын Монгол хэл бичгийн 51-р олимпиад албан ёсоор нээлтээ хийлээ.

Нэг жилийн өмнө Өмнөговь аймгаас төрсөн эрдэмтдийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хүлээн авч уулзахад тэдний дэвшүүлсэн гол санал  нь энэхүү олимпиадыг зохион байгуулах тухай байсан бөгөөд БСШУСЯ болон олимпиадын хороо дэмжсэний дүнд ийнхүү биелэлээ болж байна.