Л.Мөнхбаатар 2019.05.02 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: Цахим сүлжээнд холбогдоход 360 гаруй сум бэлэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн"  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

"Анх хуулийг баталж байсан зорилго биелэгдсэн гэж үзэж байна. Тиймээс өнөөгийн хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ бий.

Бид өнөөдөр цахим засаглалыг бий болгох нөхцөл бүрдэж байна. Цаасан хэлбэрээс татгалзаж цахим хэлбэрээр төрийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой болсон. Үүнээс цааш хиймэл оюун ухаанд тулгуурлан мэдээлэл боловсруулалт чиглэлрүү ойртох хэрэгтэй.  

Цахим засаглалын хүрээнд төрийн байгууллага тус бүр өөр өөрийн нэгдсэн системтэй болсон. Төрийн мэдээллийн Хур системийг 2015 онд нэвтрүүлсэн. Үүний үр дүнд маш их хөрөнгө, цаг зав хэмнэж, боломжуудыг нээсэн. үүний дараа Дан гэж системийг 6 сарын өмнөөс төрийн байгууллагууд хэрэглэж байна.

Цаашдаа мэдээллийн технологийн шинэ системүүдээ бүх сумдад үйлчилгээ үзүүлдэг болно. Үүнд 360 гаруй сум бий. Эдгээр газрууд бэлэн үү?"