М.Билэгт 2019.05.02 | Vip76.mn

М.Билэгт: Ойлгомжгүй үг хэллэгийг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн"  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Хуулийн заалтад байгаа үг хэллэг битүү утга илэрхийлж байгаа нь байгууллагуудад торгууль тавих нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй байна. Сөрөг гэдэг үгийг хууль бус гэдэг үгээр солих шаардлагатай.

Харилцаа холбооны асуудал хариуцсан төв байгууллагын дарга энэ чиглэлийн хяналтын улсын байцаагч болно гэж заасан байна. Гэтэл энэ нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хяналтын зохицуулалт зөрчилдөх эрсдэлтэй байна."