Б.Саранчимэг 2019.05.02 | Vip76.mn

Б.Саранчимэг: Иргэдийн эрхийг зөрчихгүйгээр хууль бус зүйлүүдэд тодорхой хязгаарлалт хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн"  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Зарчмын хувьд дэмжиж байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн сүлжээтэй холбоотой асуудал орж ирж байна. Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглоно гэж оруулж ирсэн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар хэрэглэгчийг регистерийн дугаараар бүртгэнэ гэж байгаа. Хэвлэл мэдээллээс харахад РД биш утасны дугаараар бүртгэнэ гэж байна. Энэ тал дээр яг нэг тийш болгосон хариулт өгнө үү?

Иргэдийн мэдээлэл авах үндсэн эрх ашгийг зөрчихгүйгээр хууль бус зүйлүүдэд тодорхой хязгаарлалт хийх хэрэгтэй. Яаж хяналт тавьж ямар хариуцлага хүлээлгэх вэ?