С.Бямбацогт 2019.05.02 | Vip76.mn

С.Бямбацогт: Уялдаа холбоон дээрээ анхаарч ажилламаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн"  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Уялдаа холбоо муу харагдаад байна. Маш олон хууль дээр салаа утга гараад байна. Өргөн барьж байгаа хуулиудаа УИХ маань жаахан нэгтгэж оруулж ирж баймаар байна. Үзэмжээрээ юмыг шийддэг асуудлыг больмоор байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар маш олон мэдээллүүдийг нээлтэй авах боломжтой болсон. Сая бас харилцаа холбооны ерөнхий газар ярьж байна. Иргэдэд мэдээллийг хурдан шуурхай хүргэж байгаа гэж энэ зөв гэхдээ жаахан уялдаа холбоон дээрээ анхаарч ажилламаар байна.

Нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалмаар байна. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? Зохицуулах бололцо боломж бий юу? Энэ дээр анхаарахгүй бол хэн дуртайгаа гүтгэдэг доромжилдог асуудал хэрээс хэтэрлээ.