Б.Бат-Эрдэнэ 2019.05.03 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн цахим сүлжээ бол иргэний үзэл бодлоо илэрхийлэх талбар

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Нийгмийн сүлжээ, цахим орчныг хамааүй хязгаарлаж болохгүй. Иргэдийн хэрэглээ, үзэл бодлоо илэрхийлж байгаа талбар юм. Тиймээс регистр болон утасны дугаараар нь бүртгэх тухай асуудлыг дэмжихгүй гэдэг байр суурьтай байна."