Оюунхорол.Д 2019.05.03 | Vip76.mn

Д.Оюунхорол: Хуурамч хаяг, хуурамч мэдээллийг таслан зогсоох хязгаарлалт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Бид технологийн зуунд амьдарч, мэдээллийн технологиос шууд хамааралтай болсон. Сайны хажуугаар саар ч зүйлс бий. Ялангуяа дэлгэцийн хамааралтай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байна. Цахим гадуурхалаас бол хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тодорхой саналуудыг хэлж өгнө үү?

Хуурамч хаяг, хуурамч мэдээллийг тараадаг, нэр хүндэд халддаг байдлыг зогсоож чадахгүй байна. Нийгмээ задлах хандлагаруу явж байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах, хязгаарлах заалт оруулж байна вэ? 

Оюуны өмчийн асуудлыг илүү анхаарах цаг болсон. Нарийвчлан хуульчлах цаг нь болсон.

Нийтийн эрх ашиг, улс орны эрх ашгийн төлөө үг хэлж, дуу хоолой болдог хүний хувьд, сошиалаар гүтгэн доромжлуулдаг, хохирогч болдог хүний хувьд энэ хуульд ямар зохицуулалт, хязгаарлалтын заалт орсон бэ гэдгийг тодорхой мэдэхийг хүсч байна."