Жавхлан.Б 2019.05.03 | Vip76.mn

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ:

Тус төслийг Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн барьсан юм.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим нэр томъёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглан, салбарын удирдлага, зохион байгуулалтын давхардал, илүү шат дамжлагыг арилгахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Мөн шуудангийн салбарт шинээр нэвтэрч байгаа интернэт болон цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологитой холбоотой харилцааг хэрхэн зохицуулахыг тодорхойлсон байна.

Түүнчлэн шуудангаар үйлчлэгчид шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хэрхэн хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжээнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүргийг хүлээлгэж, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Т. Аюурсайхан, Я.Содбаатар нар асуулт асуулж, санал хэллэээ. Ингээд гишүүдийн олонхи дэмжсэн учир эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.