2019.05.03

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллаж байна

Даланзадгад сумын тойргийнхоо 1, 2, 5, 7 дугаар багийн иргэдтэй уулзлаа. 

2019 оны 04 дүгээр сарын 23-наас 29-ны өдрүүдэд Даланзадгад суманд ажиллахдаа уламжлалын дагуу тойргийнхоо багийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан, цаашдын бодлого зорилтын талаар иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.