Д.Оюунхорол 2019.05.03 | Mass.mn

Д.Оюунхорол: Хүүхдийн эрхийг зөрчсөн аав нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох ёстой

Д.Оюунхорол: Хүүхдийн эрхийг зөрчсөн аав нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох ёстой

УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийн эрх эмэгтэйчүүдийн тухай дугарч эхэллээ. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хороон дарга

Д.Оюунхорол хэлэхдээ: Өрх толгойлсон эмэгтэйчүүд үнэхээр зовж байна. Хүүхдээ өгөх цэцэрлэг сургууль байхгүй,  ажлаа хийнэ, эмнэлэгт хэвтэнэ, байр түрээслэнэ гэх мэт бүх ачааг өрх толгойлсон ээжүүд үүрч байна. Гэр бүлдээ хариуцлагагүй хандсан,  гэр бүл төлөвлөлтөө буруу хийсэн, үр хүүхдээ асран хамгаалах хариуцлагаас зугтаж байгаа авуудтай хуулийн хүрээнд хариуцлага тооцдог болох ёстой гэдгээ илэрхийллээ.  Мөн УИХ-ын 75 гишүүн хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дээр хариуцлагыг чангаруулж шийдвэр гаргах ёстой. Бүх гишүүд дуу хоолойгоо нэгтгэж хуулийн төслийг дэмжих ёстойг хэллээ.