Ц.Гарамжав 2019.05.03 | Vip76.mn

Ц.Гарамжав: Ашигт малтмалын нэгдсэн бодлого, нэг хуульд зангидагддаг байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсгээс төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

"Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулж байгааг дэмжиж байна. Дэлхий дахин эрдэс баялагийн салбарынхаа хөгжил, хандлагаас хамаарч хуулиа шинэчлээд явдаг юм байна.

Ашигт малтмалын хууль дээрээ нэгдмэл бодлоготой байх нь зөв юм. Энэ хуулиасаа салбарлуулаад түгээмэл, цөмийн энергийн тухай гэх мэт салбарлуулан хууль гаргаад явахаар уул уурхайн салбарын эрх зүйн бодлого өөрөө задраад байгаа юм.

Ашигт малтмалын салбарт 3000 гаруй лиценз олгогдсон байдаг. Эдгээр нь үнэхээр зорилгынхоо хүрээнд байна уу? наймаалагдаад байна уу? Энэ талаар мэдээлэл байна уу?

Төрөлжсөн ашигт малтмал дээрх эрхийг орон нутагт олгосон нь хавтгайрсан мэргэжлийн бус олборлолт газар авахад нөлөөлсөн Баянхонгор, Заамар, Сэлэнгийн район гэх мэт газрууд хавтгайрч уул уурхайн салбарын мөн чанарыг алдагдуулж, хариуцлагагүй байдлыг хавтгайруулан ойлгогдох болсон. Энэ салбарт мэргэжлийн хүмүүс ажилладаг гэдгийг хатуу баримтлах ёстой.

Газрын тосны хувьд дотоодын үйлдвэртэй болж байна. Өмнө нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гадаад хөрөнгө оруулагчид ашиглуулж байсан. үүний үр дүн ямар байдаг вэ?"