Бат-Эрдэнэ.Б 2019.05.03 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Стратегийн ордуудаас дахин хасагдах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсгээс төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Уул уурхайн лицензүүдээс цаанаа өөр юм байгаа юм уу? 30 гэр бүл дээр нэмээд өөр лиценз нэмэгдэж байгаа юм бий юу?

Стратегийн ач холбогдол бүхий 49 орд газрыг баталсан. Эндээс хасагдаад 16 орд болгосон. Эндээс ч хасуулаад УИХ-аас шийдвэр гаргуулаад байгааг мэдэж байгаа. өөцийг нь төрийн оролцоотойгоор тогтоосон бол эдгээр ордын 49 хувийг эзэмшинэ гэж заасан. Оюутолгой ч ийм зарчмаар гэрээ хийгдсэн. Үүний хариуцлагыг тухайн үеийн төрийн эрх мэдэл барьж байсан хүмүүс буруутаад явж байгаа.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байгалийн баялгийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргана гэсэн байна. Эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн байна. Үүнийгээ хийж чадаж байна уу? 

Байгаль орчинд ээлтэй уул уурхай хөгжүүлнэ гэсэн зорилтондоо хүрч чадаж байна уу?"