У.Хүрэлсүх Ё.Баатарбилэг 2019.05.06 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдааны тогтоолыг Жаргалтхаанчууд хүндэтгэн хүлээн авлаа

Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдааны тогтоолыг Жаргалтхаанчууд хүндэтгэн хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэр Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит олон улсын уралдааныг дөрвөн жил тутамд зохион байгуулж байх тухай Засгийн газрын тогтоолыг зохиолчийн төрөлх нутгийн удирдлагуудад гардуулан өгөхөд нутгийн иргэд алга нижигнүүлэн хүлээн авлаа. 

Тус сумын сургуульд Б.Шаравын нэрэмжит танхим, дуу бичлэгийн студи байгуулагдаж, ирээдүйн авьяастнуудыг бэлтгэж эхэлсэн байна. Уг танхимыг нээснээс хойш Жаргалтхааны хүүхдүүд Хэнтий аймгийн хэмжээнд болдог "Яргуй” наадамд гурван удаа тэргүүн байр эзэлж, төгсөгч Ц.Пүрэвсүрэн нь ОХУ-ын Москва хотод хөгжмийн зохиолчийн ангид суралцаж байна гэж дуу, хөгжмийн багш Д.Алтангэрэл ярилаа.