Ц.Даваасүрэн 2019.05.07 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

“ДБЭХС” ХК нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах, импортлох, эрчим хүч барилга угсралтын 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгуудын 36 сум, суурин газрын 24710 айл өрх, 3133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг 0.4, 6, 10, 15, 35, 110 кВ-ын 3455,1 км агаарын болон кабель шугам, 507 ком дэд станцыг ашиглан цахилгаан эрчим хүчээр Чойбалсан хотын 822 аж ахуйн нэгж, 6117 айл өрхийн хэрэглэгчдийг 26,5 хос/км далд болон ил шугамаар дамжуулан дулааны эрчим хүчээр тус тус хангах үйл ажиллагаа явуулж байна.

Тэрээр сайд Ц.Даваасүрэн тус компанийн удирдлагуудад “ДБЭХС” ТӨХК-ын  суурилагдсан хүчин чадлыг 50 мвт-аар өргөтгөх төслийнталаар мэдээлэл хүргэж, санал солилцов. “ДБЭХС” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар, Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, өвлийг хэрхэн давсан талаар мэдээлэл хийсэн юм .

Тус компанид “2018-2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон ЦЭХ, ДЭХ дамжуулах, хангах сүлжээнд ноцтой доголдол үүсээгүй. Горимын төлөвлөлт оновчтой зөв байснаар ТЭЗҮ-ийн төлөвлөгөөнүүд бүрэн биелэж, 2018-2019 оны өвлийн их ачааллыг 1,2-р зэргийн саатал, үндсэн тоноглолын томоохон гэмтэл доголдолгүй амжилттай давсан байна.