Сарангэрэл.Д У.Хүрэлсүх 2019.05.07 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хэнтий аймгийн Өлзийт тосгон ирэх онд шинэ эмнэлэгтэй болно

Хэнтий аймгийн Өлзийт тосгон ирэх онд шинэ эмнэлэгтэй болно

МУ-ын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон БТГ-ын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ТЗУГ-ын мэргэжилтэн Б.Батбаяр нар ажиллаж байгаа юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн ЭМГ-т ажиллалаа.  Түүнчлэн тус  эрүүл мэндийн газраас Хэнтий аймгийн бүх сумын эрүүл мэндийн тѳвүүдтэй  цахимаар холбогдож, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Мөн Эрүүл мэндийн Сайд тус аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Өлзийт сумдын эрүүл мэндийн төвд ажиллалаа. Сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Жаргалтхаан сумын эрүүл мэндийн төвийн дарга Түвшинжаргалд  шаардлагатай тоног тѳхѳѳрѳмжийг гардуулсан юм.  Мөн ирэх 2020 онд тус аймгийн Өлзийт тосгоны эмнэлэгийн шинэ барилгыг бариулахаар болсон байна.