Чойжилсүрэн.Б 2019.05.07 | Vip76.mn

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан сонголоо

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан сонголоо

Өнөөдөр /2019,05,07/ төсвийн байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан сонголоо.

Байнгын хорооны хуралдаанд 19 гишүүний 14 нь оролцож 91.7 хувийн саналаар байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг сонгосон юм. Түүнийг нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж хариулт авав.

Хуралдаанаар үргэлжлүүлэн  Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.