Н.Амарзаяа 2019.05.07 | Vip76.mn

Н.Амарзаяа: Аудитын байгууллагын хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийх цаг болсон

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Төсвийн байнгын хорооноос төрийн Аудитын газруудыг шалгах ажлын хэсэг ажилласан. Энэ хүрээнд төрийн аудитын байгууллага УИХ-аас томилогддог, мэргэжлийн байгууллага. Энэ байгууллагын үйл ажиллагаанд УИХ онцгой анхаарч, төсөв, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Нийгмийн, улстөрчдийн захиалгаар шалгах сэдэв гарахад төсвийг нэмж өгдөггүй. 2019 онд 18 тэрбум төгрөгийн аудитын шалгалт хийхээр байгаа ч батлагдсан төсөв 1,2 тэрбум төгрөг байх жишээтэй.

Энэ мэт нөхцөл байдлаас ажил удаашралтай болох нөхцөл үүсдэг гэдгийг аудиторууд хэлж байсан. Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа, хууль зөрчиж байгаа нөхцөл аудитор шалгалтаа хийгээд төсөвт үр дүнгээ өгч байгааг бид үр дүнтэй дүгнэх шаардлагатай байгаа. Хийж байгаа, үр өгөөжөө өгч байгаа зэргийг нь үнэлж, Төсвийн байнгын хороо дэмжиж хамтрах шаардлага бий болсон байна. Шинээр томилогдож байгаа дарга энэ мэт ажлуудыг анхаарч ажиллаарай.