2019.05.07

Аудитын байгууллагын ажилтнуудынхаа бүтэц, орон тооны асуудлыг эргэж хараарай

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Туршлагатай мэргэжлийн хүн аудитын байгууллага удирдах гэж байгаа нь их чухал зүйл юм. Энэ ажлыг хариуцлагатай хийж чадна. Тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ачаалал маш их юм байна лээ. Орон тоо маш бага цаг нар өдөр шөнөгүй ажилладаг. Илүү цагийн мөнгө олгодоггүй. Хөдөлмөрийн хуулийг бол маш их зөрчдөг. Ажилтнуудынхаа бүтэц, орон тооны асуудлыг эргэж хараарай.

Аудитын төсөв зардалыг маш их тооцоололгүйгээр оруулж ирж батлуулдаг тэгээд дараа нь зардал байхгүй гэж нилээн хэдэн ажлыг хасдаг. Эдгээр асуудалаа анхаарч ажиллаарай төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллаарай.