Н.Амарзаяа 2019.05.07 | Vip76.mn

Н.Амарзаяа: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай Хөгжлийн банкны үйл ажиллагаа уялдаа холбоогүй байгаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайланг танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Өнгөрсөн онуудад хийгдсэн аудитын олон шалгалтуудаас гарсан алдаа, зарчил дутагдал, зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд та томилогдоод 3 жил болохдоо хийсэн ажлуудаасаа товч мэдээлэл өгнө үү?

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай  хуультай Хөгжлийн банкны ажиллагаа уялдаа холбоогоо нэгтгэхгүй байгаа гэдэг асуудал дээр би санал нэг байна. Энэ чиглэл дээр сүүлийн гурван жилүийн хугацаанд агаарын бохирдолыг бууруулах, төвлөрлийг сааруулах гэх мэтчилэн хөдөө орон нутагт хөгжлийн томоохон төслүүд хэрэгжсэн түүнийг санхүүжүүлсэн ийм үйл ажиллагаа байга юу тэнд хэдэн ажлын байр бий болгож яг энэ хөгжлийн бодлоготой уялдсан үйл ажиллагааны энэ санхүүжүүлсэн төсөл арга хэмжээ бодит жишээ байна уу?