Б.Энх-Амгалан 2019.05.07 | TV5

ХУД-ийн 59 дүгээр ЕБС-д иж бүрэн хөгжим, сургалтын төхөөрөмж хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуульд 10.689.600 төгрөгийн үнэ бүхий “ТАЙЗНЫ ИЖ БҮРЭН ХӨГЖИМ, СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”-ийг хүлээлгэн өглөө.

Уг төсөл нь БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын сургалтад урлагийн суурь боловсрол олгох, хөгжмийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны хүүхдүүд, багачуудад урлагийн суурь боловсрол олгох, хөгжмөөр дамжуулан урлаг гоо зүйн мэдлэг эзэмшүүлэхэд ихээхэн түлхэц болох юм.

Арга хэмжээний үеэр "Пауз" хамтлаг болон 59 дугаар сургуулийн "Охидын Уянга" хамтлагууд ая дуугаа өргөлөө.

Цаашид 59 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш, сурагчдыг хөгжмийн сургалтад хамруулах, ЕБС-ын сургуулиудын сурч боловсрох орчныг бүрдүүлэх, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх танхимыг бий болгох, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж ажиллана.