2019.05.08

Х.Нямбаатар: Хүний эрхийн хэрэгжилтийг илүү өргөн агуулгаар хэлэлцэх хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаан 09.00 цагт эхэлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 18 дахь илтгэл сонслоо. Гишүүд илтгэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Хүний эрхийн тайлан илтгэлийг жил бүр бид нэг зүйл рүү явцууруулж яриад байгаа энэ юу вэ гэвэл эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчидын эрх ашиг хөндөгдөх зөрчигдөх асуудлыг яриад хүний эрхийн тайланг хэлэлцээд байгаа.

Угтаа Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилт гэдэг бол НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэж орсоноос хойших иргэний болон улс төрийн эрхийн пакт  бусад хууль тогтоомжуудаар хамгаалагдаж байгаа  эрхийн хэрэгжилтийн талаар илүү өргөн агуулгатай яригдах хэрэгтэй байна.

Сошиал орчинд хүний эрхийн асуудал бол бүр хэрээс хэтэрсэн. Бусдыг гүтгэх , доромжлох энэнээс болж өсвөр насны хүүхдүүд амиа хорлох гэх мэт асуудлууд гарч байгаа. Энэ хүрээнд илтгэлийг өргөн хүрээнд ярьж тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлээсэй гэдэг саналыг хэлмээр байна.