Мөнх-Оргил.Ц 2019.05.08 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Хуулийг шинэчлэн найруулах ажлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаан 09.00 цагт эхэлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 18 дахь илтгэл сонслоо. Гишүүд илтгэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Илтгэлтэй шууд холбоотой биш хүнйи эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаагаа явуулж байгаа хулль эрх зүйн орчинтой нь холбогдуулан хоёр санал хэлмээр байна. 2000 онд батлагдсан энэ хуулиа эргэж хармаар байна. Эргэж харахдаа комиссд эрх олгох асуудлыг тусгамаар байна.

Комисс тэр болгон дуу хоолойгоо төрийн эрх барих байгууллага, олон нийтэд хүргэж чадахгүй байна. Комиссын эрх мэдэл нэмэгдсэнээр хаа хаанаа үүрэг хариуцлага өндөрсөнө. Комисс надаас мэдүүлэг авч байгаа би үнэн хариулах хэрэгтэй худлаа ярьсан буруу мэдээлэл өгсөн бол хариуцлага хүлээдэг шүү гэдгийг тал талдаа ойлгодог болох хэрэгтэй. Хуулийг шинэчлэн найруулах ажлыг яаралтай оруулж ирээд намраас батлаад явбал дээр байхаа бид сургамж бол хангалттай авлаа гэж бодож байна.

Байнгын хорооноос хэн нэгнийг шууд суллах чиглэл өгч болохгүй.