2019.05.08

Ц.Гарамжав: Нэг хүнийг дахин сонгохгүй байх заалтыг дэмжиж өгөх хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Олон улсын жишгээс харахад нотариатын танхимийн төлөлөгчид 2-3 жилээр сонгогддог гэтэл манай улсад 10с дээш жил улиран сонгогддог дээр нь маш их шүүмжлэл дагуулсан үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тиймээс энэ  хууль хяналтын байгууллагаын өөрчлөлтыг нилээн эрүүлжүүлэх зөв болгох талаас нь ерөнхийлөгчийг дахин сонгохгүй байх энэ заалтыг дэмжиж өгөөч ээ гэж хэлмээр байна.