Ж.Ганбаатар 2019.05.08 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Нотариатыг НӨАТ-аас чөлөөлсөн бол хэн нөхөж бичиж өгөх вэ?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Иргэн аж ахуй нэгж төлбөрөө төлхөөр НӨАТ-ын баримт өгөх хуультай. Энэ хуулиндаа яагаад нийцүүлээгүй юм бэ? Ашиг олдоггүй байгууллага гээд байх юм ашигтай хамаагүй асуудал шүү дээ иргэдээс аж ахуй нэгжээс орлого авч байгаа л бол нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөх ёстой энийг яагаад төлдөггүй юм бэ? Энэ яагаад ийм ялгавартай байдаг юм. Нотариатчидаас авна гээгүй байна та нар ийм хууль санаачилж байгаа бол хэн тэрийг шийдэж өгөх юм гэдгийг тайлбарла. Чөлөөлж болно хэрвээ НӨАТ-аас чөлөөлж байгаа юм бол тэрийг хэн нөхөж бичиж өгөх юм.