А.Сүхбат 2019.05.08 | Vip76.mn

А.Сүхбат: Онц аюултай хог хаягдалын үйлдвэрийг барих хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ)-ны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг дэмжлээ.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Манай сумын бүх нутагт уул уурхайн эрх олгосон байна сумын төвөөс 2км зайд лиценз олгосон байна гэж ард иргэд ярьж байна энэ асуудал дээр манай байнгын хороо тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй. Нутгийн уугуул иргэдийн эрх ашиг гэж юм байдаг шүү. Үндсэн хуулиндаа газар нутаг ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байдаг. Энийг хэрэгжүүлэх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Ноён уулын асуудал дээр анхаарч ажиллаарай. Нөгөө талаас Улаанбаатар хотын ундны усны бүсэд хар тугалга буюу аккумляторыг задгай агаарт цацаад нуурын ус бохирдсон ойр орчмын малчны хүүхдийн цусанд хор 7,8 хувьтай илэрчихсэн, гарч байгаа төл малын нүд нь сохор ийм аймшигтай дүр зураг илэрч байна. Онц аюултай хог хаягдалын үйлдвэрийг барих хэрэгтэй гэж би боддог. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Аймаг болгон хортой хог хаягдлын үйлдвэртэй болох хэрэгтэй.