Н.Цэрэнбат 2019.05.08 | Vip76.mn

Н.Цэрэнбат: Түрээсийн орон сууцны өртөгийг зөв тооцоолох ёстой

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат:

Өгсөн материал дээр хөгжлийн банкны шаардаж буй 109,8 тэрбум төгрөгийг бууруулж 95,3 тэрбум дүйцүүлэх шаардлагатай байна гэсэн байна. Энэ дээр алдагдал хүлээж байгаа гэсэн үг үү?

Цаашид энэ өртөг яах вэ алдагдасан боломж буюу хүү нэмэлт гарсан зардалын өртөг гээд  3,8 тэрбум нэмэгдэж байгаа юм байна. Энэ дээр өмнө явж байгаад дутуу орхисон аж ахуй нэгжүүд дээрээ ямар хариуцлага тооцсон байгаа вэ?