Ө.Энхтүвшин Б.Ууганбаяр 2019.05.09 | ОБЕГ-ын ХМА

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын Дундговь  аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр тус аймагт эхэллээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адьяабаатар нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, 14  мэргэжлийн ангийн нийт 1300 гаруй хүн, 300 орчим техник хэрэгсэл, 5000 орчим багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.