Болд.Л 2019.05.09 | Vip76.mn

Л.Болд: Чимгээ, Содномдаржаа нарын гэр бүл Монголын парламентруу итгэлийн нүдээр харж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

"С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, хорьсон 2 хүнийг суллахгүй гэж шийдвэр гарсан тухай олон нийтэд мэдээлж байна. Энэ мэдээлэл дээрх 2 хүнд болон тэдний гэр бүлд маш хүнд тусаж байна. н.Чимгээг хоригдож байх хугацаанд түүний охиныг дайрч алсан. Одоо өндөр настай ээж нь байна. Би сая Эрдэнэт, Дорноговьд очиж уулзсан. Үнэхээр хэцүү байна.

Монголын парламентруу тэдгээр хүмүүсийн гэр бүл итгэлийн нүдээр харж байгаа. Яг үнэндээ ямар шийдвэр гарсан бэ гэхээр эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул суллах шийдвэр УИХ-ын байнгын хороо гаргадаг гэсэн буруу ойлголт бий болох гээд байна. Тиймээс хүний эрхийг хангах чиглэлээр аргахэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Одоо Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шат шатны арга хэмжээ авах ёстой юм. Болохгүй бол хууль гаргаж болно. УИХ-ын тогтоол.

Дэлхий нийтийн өмнө эрүүдэн шүүсэн бичлэг ил болсоноос болж Монголын парламент буцах замгүй арга хэмжээ авах ёстой болоод байна. Хүний амь насны асуудал шүү. Энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү?"