Н.Амарзаяа 2019.05.09 | Vip76.mn

Н.Амарзаяа: Хуульд өөрчлөлт оруулахдаа орон нутгийн эрх мэдэл, нутгийн иргэдийн санал дээр тулгуурлах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

"Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа орон нутгийн эрх мэдэл, нутгийн иргэдийн санал дээр тулгуурлах зохицуулалт оруулж өгнө үү?

Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аймгийн засаг даргатай гэрээ байгуулна. Бусад нь сумын засаг даргатай гэрээ байгуулна гэснийг дэмжиж байна. Нөгөө талаараа АМНАТ-ын тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлнэ гэсэн нь төсөв хууль эрх зүйн орчинтой нэгдэж, давхар ач холбогдолтой байна.

Орон нутагт байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийгмийн хариуцлагын асуудал, багийн иргэдийн нийтийн хурал хууль эрх зүйн орчиндоо тусгах шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд Тост, тосон бумбын газар нутгийг төр тусгай хамгаалалтад авсан. Засгийн газар хилийн хязгаарыг тогтоосон. гэвч тухайн газар уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосон гээд иргэдийн дунд мэдээллийн зөрүү ойлголт яваад байна үүнийг тодорхой болгож, нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй байна."