2019.05.09

А.Ундраа: Хуулийн төсөлд лигикийн алдаатай, ойлгомжгүй зүйлс байгааг засаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

"Хуулийн 2 дугаар зүйлд ажлын хэсгийн зүгээс үг үсэг, тэмдэгтийн засвар хийх шаардлагатай байна гэж харагдлаа.

Жишээ нь боловсруулах үйлдвэр гэж байна. үүний тулд өмнө нь маш сайн бэлтгэл ажил хэрэгтэй. Мэргэжлийн нарийн судалгаа хэрэгтэй байх. Мөн логикийн алдаатай зүйлсхарагдаж байна. Үүнийг дараа нь ажлын хэсэгт хүргүүлнэ.

48.10 дугаар заалтанд Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухай жилд олборлосон бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын ба орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын албаар дамжуулан ... гэж байна. Энэ байгууллагаар дамжих нь Засгийн газрын байгууллага гэж харж болох ч олон улсын стандартыг даган мөрдөх, авлига ба бусад хууль бус зүйлсээс сэргийлэх юм гэж харагдаж байна. Гэхдээ тайлангийн хяналт хэр байна вэ? бид өөрсдөө хянаж чадаж байгаа юу? тодорхой бус зүйлс харагдаж байна. үүнийгээ сайжруулаарай."