Ганбаатар.Ж Баттөмөр.Б 2019.05.09 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдлоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар "Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай" асуудлыг хэлэлцэн, баталлаа. 

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томилсон бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг нэр дэвшүүлж, томилохыг дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.