Б.Бат-Эрдэнэ 2019.05.09 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Байнгын хорооны даргаар томилогдсон хүмүүс ашиг сонирхолоо зөв эрэмблээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар "Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай" асуудлыг хэлэлцэн, баталлаа. 

хэлэлцүүлгийн үеэр УИХ -ын гишүүд зарим байнгын хорооны даргаар томилогдож байгаа гишүүдтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Байнгын хорооны даргааар томилогдож байгаа хүмүүс дунд бизнес, уул уурхай, банк гэх мэт олон салбарын хүмүүс байна. Гол нь эрх ашиг, сонирхлоо зөв эрэмбэлж төрийн ажилд хандахыг хүсье.

Монголын парламент бизнесийнхэнээр дүүрчихсэн байгааг одоо яалтай билээ. Гэхдээ ард түмний эрх ашгаас илүү бизнесийн эрх ашгаа өмнөө барьж хууль тогтоомж шургуулах үйлдэл хийх вий. Тиймээс байнгын хорооны дарга нар энэ талаа анхаараарай. "