Бат-Эрдэнэ.Б 2019.05.09 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Би энэ хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ үдээс хойших хуралдаанаар “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Би энэ хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байна. Хуульд Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж хориглосон шийдвэр гаргахгүй гэсэн энэ заалт байгаа. Ялангуяа уул уурхайн лицензтэй холбоотой маш их маргаан шүүхийн журмаар Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгддэг. Орон нутгийн иргэдийн эрх ашиг энэ төсөлтэй зөрчилдөж байгаа учраас би дэмжихгүй гэдгээ хэлье."