Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийг баталлаа
2019.05.09

Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийг баталлаа

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцууллаа.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Х.Баделхан нар асуулт, асууж санал хэллээ.

Ингээд тус төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг байнгын хороо оруулж ирсэн. Үүний дагуу санал хураалт явуулахад, хуралдаан оролцсон гишүүдийн 69,2 хувь нь дэмжиж төслийг баталлаа.