Нямбаатар.Х 2019.05.09 | Vip76.mn

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш үргэлжлүүлнэ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш үргэлжлүүлнэ

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Тус хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлаж байгаа бөгөөд байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийсэн санал, дүгнэлтийг танилцууллаа.

Улсын Их Хурал Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаархгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн хэмээн Засгийн газар үзэж, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Учрал, Ж.Энхбаяр, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэллээ.

Ингээд чуулганы хуралдааны цаг дууссан тул, төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар саналыг маргааш үргэлжлүүлэн хураахаар хуралдааныг завсарлууллаа.