Ж.Энхбаяр 2019.05.09 | Vip76.mn

Ж.Энхбаяр: Нотариатчидад насны хязгаар тогтоох нь оновчгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

"Өмгөөллийн тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд насны дээд хязгаар гэж тогтоодоггүй. гэтэл энэ хуульд насны дээд хэмжээ тогтоосон байна. Энэ ямар учиртай вэ?

Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагад олон жил ажилласан хүмүүс тэтгэвэртээ гараад нотариатын үйлчилгээ үзүүлж байна гэж ойлгодог. Тэд хуулийн салбарт олон жил ажилласан учраас мэдлэг өргөнтэй учраас зөв зүйтэй гэж бодож байна.

Мэргэжлийн төлөөллийн байгууллагын ерөнхийлөгчийг улируулан сонгоно гэсэн нь ямар учиртай вэ? Олон улсад харин ч улируулан сонгодоггүй. Энийг анхаараарай."