О.Баасанхүү 2019.05.09 | Vip76.mn

О.Баасанхүү: НӨАТ авахгүй байж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Өмгөөлөл хийгээд явж байгаа, баримт бичгийг хууль зүйн хүрээнд баталгаажуулж байгаа өмгөөлөгч, нотариатчид ялгаагүй л насны хязгаарт орох ёсгүй.

Нотариатич ямар нэмүү өртөг бий болгож байна вэ? НӨАТ-ын баримт өгнө гэхээр тамганы тосон дээрээ бодох уу? Энэ байж болохгүй байх.

Холбооны ерөнхийлөгчийг томилох асуудал нийт гишүүдийнх нь сайн дурын асуудал байх ёстой байх. Харин 2-3 улираад байвал ашиг сонирхлын асуудал яригдах байх. Тиймээс нэг удаа байхаар хуульдаа оруулж болох уу?"