Б.Дэлгэрсайхан 2019.05.10 | Vip76.mn

Шилдгийн шилдэг сувилагч шалгаруулах "Алтан дэнлүү-2019" ёслол боллоо

Олон улсын Сувилагчийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, болон "Сувилахуйн амьдрал" төв ТББ хамтран Шилдгийн шилдэг сувилагч шалгаруулах XI удаагийн "Алтан дэнлүү-2019" ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.

Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол нар оролцлоо.

"Тэргүүний манлайлагч сувилагч"-ийн шагналыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Игорын БОЛОРЧУЛУУН,

"Эх, хүүхдийн Сувилахуй судлалын шилдэг сувилагч"-аар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Бандийн МӨНХЦЭЦЭГ нар шалгарлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шагнал авсан өөрийн тойргийн эмч нартаа ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд мэдлэг, чадвар, хандлагаа бүрэн дүүрэн зориулан ажиллаж буй нийт сувилагч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.