Нямбаатар.Х 2019.05.10 | Vip76.mn

Х.Нямбаатар: Нотариатын тойргийн баланс алдагдахаас сэргийлж ийм зохицуулалт оруулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилэн хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэхтэй холбоотой хэлцэлүүдийг л тухайн тойргийн нотариат хийнэ гэж оруулсан. Улаанбаатар хот бол нэг тойрог. Хан-Уул дүүргийн иргэн Баянзүрх дүүргийн нотариатич дээр очиж хэлцэлээ батлуулж болно. 

Гол нь энэ зохицуулалт орж байгаа нь тойрог тойргоор үл хөдлөхийн эрхийг харьяалуулахгүй бол хөдөөд эрх авчихаад хотод ирээд тойргийн баланс алдагдуулж байгаа зохицуулах юм"