Ц.Нямдорж Х.Нямбаатар 2019.05.10 | Vip76.mn

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шийлжүүллээ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шийлжүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр үдээс хойш тус хуулийн төслийг хэлэлцэж байгаад өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.

Хуулийн төсөл дээр байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явагдлаа. Санал хураалтын үеэр Нотариатчдын насны дээд хязраар мөн Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийн сонгох хугацаа болоод дахин дахин сонгогдох эсэх зэрэг хэд хэдэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, санал хураалт явагдсан юм. 

Ингээд гишүүд эхний хэлэлцүүлгийг дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.