Энхтүвшин.Ө 2019.05.10 | Vip76.mn

Засгийн газар үндсэн чиглэлийг 76.7 хувьтай биелсэн гэж үзэж байна

Засгийн газар үндсэн чиглэлийг 76.7 хувьтай  биелсэн гэж үзэж байна

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.

Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Засгийн газар үндсэн чиглэлийн биелэлтийг 76.7 хувьтай  биелэсэн гэж үзсэн юм. 

Засгийн газар дараах танилцуулгыг УИХ-д гаргаад байгаа юм. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд

  • Макро эдийн засгийн бодлого;
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого; 
  • Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого;
  • Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого;
  • Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого

гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилтын 136 бодлогын арга хэмжээтэйгээр УИХ-ын 2017 оны 42 дугаар тогтоолоор баталсан.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97  буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй тус тус уялдсан бөгөөд нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарчээ.


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа. Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг сонссонд тооцлоо.