А.Ундраа О.Баасанхүү 2019.05.10 | Vip76.mn

Нотариатчдыг насаар хязгаарлах нь ялгаварлан гадуурхалт болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилэн хийлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

"Нотариатын үйлийн улмаас учрах хохирлыг төр бус нотариатич өөрөө хариуцдаг. ТББ-ын гишүүн иргэний журмаар ажиллаж байгаа учраас төр насны хязгаар тогтоох шаардлагагүй.

УИХ-аас Ахмад настны хөгжлийн тухай хуулийг баталсан. Ахмад настнууд тэтгэвэр аваад суух биш туршлагаа ашиглан зөвлөх үйлчигээ, ямар нэг хэлбэрээр ажиллах боломжийг нээж өгсөн. Тиймээс насаар ялгаварлан гадуурхах нь зохимжгүй гэж үзэн 70 нас гэж хязгаар тогтоосны дэмжихгүй байна."

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Хүн хүсвэл чадаж байгаа ажлаа хэдэн насандаа ч хийгээд явах эрхтэй. Тиймээс насны хязгаараар ялгаварлах шаардлагагүй. Энд насны хязгаар оруулсан нь нотариатын тойргийн хуваарилалтаас үүдэлтэй. Үүнд шударга өрсөлдөөн байхгүй учраас л үүнийг оруулсан. Тиймээс тойргийн хуваарилалтыг шударгаар хийдэг болмоор байна. Салбарын сайдын найз гэхээрээ гоё байрлал олж авдаг байдлыг л халах ёстой."