О.Содбилэг 2019.05.10 | Vip76.mn

О.Содбилэг: Ажлын биелэлтийн дүнг яаж бодож гаргаад байна вэ?

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

"Сүүлийн үед Засгийн газрын зарим байгууллагын төлөөлөл УИХ-ыг хүндэтгэж ирэхгүй байна. Нэрсээ өгч ирнэ гэсэн хэрнээ ирэхгүй байгаа нь УИХ-ын хүндэтгэхгүй байна гэж ойлгогдож байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогын дүнгүүд байна. Энэ тоог яаж гаргасан бэ? Жишээ нь жижиг зээлийн хүртээмж 70% гэсэн байна. Өнгөрсөн жил ЖДҮХС-ийн зээлийн асуудал үүссэн. Зарим мөнгө очих эзэндээ очоогүй. Энд 70% биелэлтийг яаж тооцож гаргав?

ЖДҮ, бизнес эрхлэгчдийг дэмжих ажил 40% биелсэн гэнэ. Энэ хаанаас гаргав?

Монгол Улс мэдээлэл харилцаа, технологийн чиглэлд бэлтгэх ажил 70% биелсэн гэдэг нь ямар ажлын үр дүн бэ?"

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.