2019.05.10

"Эрүүл иргэн" аяны хүрээнд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 09-ний пүрэв гарагийн 11 цагт “Соёмбо” кино театрын урд талбайд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд оролцож байгаа иргэдэд Нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэдийн өмнөх онуудын төлбөрөөс чөлөөлж, зөвхөн 2019 оны эрүүл мэндийн даатгал болох 38400 төгрөг төлөөд ЭМД-тай болох боломжийг олгох юм. Мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг элэгний B, C вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа.