2019.05.10

Д.Оюунхорол: Багш нарын цалингийн нэмэгдлийг хамт шийдэх боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол"-ын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Төрийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор цалингийн сүлжээнд өөрчлөлт орж байна. Үүнтэй холбоотойгоор Багш нарын их хурал дээр тэдний цалинг нэмэгдүүлэх тухай мэдээлсэн. Энэ асуудал яригдаж байгаатай зэрэгцүүлэн багш нарын цалинг шийдвэрлэх боломж байгаа юу?"

Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариууллаа.