"ДЦС-4" ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх ажлын явцтай танилцлаа
2019.05.10

"ДЦС-4" ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх ажлын явцтай танилцлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр"ДЦС-4" ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх ажлын явцтай биечлэн танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны 01 тоот тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний 32/20 тоот зөвлөмжийн дагуу “ДЦС-4” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх ажлыг 2018-2019 оны их засварын хугацаанд багтаан хийж гүйцэтгэх шийдвэр гарсан юм.

Турбоагрегат 1-4-ийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр үндсэн тоноглолын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахаас гадна турбины ажиллах цаг 220 мянгаар нэмэгдэж, станцын суурилагдсан  хүчин чадлыг цахилгаанаар 89 МВт, дулаанаар 74 Гкал/цагаар нэмэгдүүлэх юм.

Шинэчлэлийн ажил 3 үе шаттай.   

I үе шат - ТА-4-н шинэчлэл, ТА-1-н хурц уур, перепускийн шугам хоолойг солих ажил

IIүе шат– ТА-1-н шинэчлэлийн ажил

IIIүе шат– ТА-2,3-н шинэчлэлийн ажил

Төслийн ажлыг хамгийн богино хугацаанд бага зардлаар хэрэгжүүлснээр Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, шинэ эх үүсвэрүүдийг барих, бусад эх үүсвэрийн шинэчлэл өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэглээний өсөлтийг хаах гүүр болох чухал ач холбогдлыг давхар агуулж байгаа юм.