Сандагсүрэн.Ж 2019.05.13 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

“Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөг зохион байгууллаа

“Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөг зохион байгууллаа

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Сонгинохайрхан дүүргийн хамт олон өнгөрөгч амралтын өдрийг дүүргийн Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад, хороодын төрийн албан хаагчдынхаа гэр бүлийн дунд “Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөг зохион байгууллаа.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан уг арга хэмжээнд 200 гаруй төрийн албан хаагчид гэр бүлийнхэнтэйгээ хамрагдаж, нэг өдрийг агаарт гэр бүлээрээ өнгөрүүлж, хөгжөөнт тэмцээн, уралдаанаар өрсөлдсөн юм.

Багачууд “Найрамдлын тойрог” өртөөчилсөн аялалаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай танилцаж, аав, ээжийнхээ хамт тэмцээн уралдаанд оролцож, “Гэр бүлийн үнэ цэн” илтгэл сонссон үр өгөөжтэй өдөрлөг боллоо.

Түүнчлэн тэмцээнд амжилттай оролцсон гэр бүлүүд “Alton” брэндийн бүтээгдэхүүнүүдээр шагнуулсан бөгөөд тэргүүн байрт аж ахуйн тасгийн үйлчлэгч Т.Наранцэцэгийн гэр бүл орж, “Alton” брэндийн унадаг дугуйн эзэн болсон юм.\